Аналог бяслаг гэж юу вэ?

Аналог бяслаг гэж юу вэ?

Бяслаганд дурлагсдадаа зориулан мэдлэгт нь нэмэр болох үүднээс аналог бяслагийн тухай хүргэж байна. Худалдаанд буй маш олон төрлийн бяслагаас хэрхэн амин дэмээр баялаг органик бяслаг сонгох талаар бидний бичсэн нийтлэлтэй танилцсан гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл дараах нийтлэлээс аналог бяслаг, тэдгээрийг хэрхэн ялгах талаар уншаарай.

Бяслагийг төрлөөр нь органик буюу гар аргаар үйлдвэрлэсэн, аналог буюу хэт боловсруулсан гэж 2 ангилдаг. Аналог бяслагийн гол түүхий эд болох сүүг хольц бага хэмжээгээр агуулж амт, үнэр, өнгө оруулагч, тогтворжуулагч, хугацаа уртасгагчийг их хэмжээгээр нэмсэн байдаг. Хааяа бяслагийг бүрдүүлж байгаа үндсэн түүхий эд нь дан тос байх нь бий.

Аналог бяслаг нь дараах шинж чанартай:

  • Хүний биед харшил үүсгэх, антибиотикийн тэсвэртэй чанартай
  • Амин дэм, ЭРДЭС БОДИС  бага
  • Хүний биед шингэх боломжгүй ханаагүй тосны агууламж өндөр
  • Хадгалагч бодис агуулдаг тул хадгалах хугацаа нь урт байдаг. Шинэ нойтон органик бяслагийн хадгалах хугацаа 7-21 хоног байдаг бол аналог бяслагны хадгалах хугацаа түүнээс урт байдаг зарим тохиолдолд 12 сараас дээш хадгалахад ч асуудалгүй байдаг. Тиймээс хадгалах хугацааг сайтар харж байгаарай.

  • Хямд өртгөөр олон тонноор үйлдвэрлэдэг учир органик бяслагыг бодвол үнэ хямд
  • Сав баглаа боодол болон бяслагын өнгө, амт чанарын хувьд өө сэвгүй байх ба задалсны дараа нэлээд хугацаагаар хадгалахад  ч өөрчлөлт орохгүй уддаг онцлогтой.

Хүнсний бүтээгдэхүүнийг дэлхий даяар олноор үйлдвэрлэгч томоохон групп компаниуд нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй бага зардлаар их ашиг олох,  өсөн нэмэгдсээр байгаа  хүн амын өдөр тутмын хүнсний хэрэгцээг хангахын тулд генийн өөрчлөлттэй, хиймэл хэт боловсруулсан гэх мэт  бүтээгдэхүүнийг ихээр үйлдвэрлэсээр байгаа нь өнөөдөр хэнд ч нууц биш болсон. Гэсэн хэдий ч ямар бүтээгдэхүүн сонгож хэрэглэх нь хэрэглэгч таны сонголт, шийдвэр тул эрүүл мэндэд тустай, эрүүл органик бүтээгдэхүүн сонгож, өдөр тутмын амьдралдаа хэрэглэж заншихыг зөвлөж байна.

Бидний эх орондоо үйлдвэрлэсэн эрүүл органик бяслагны танилцуулгыг татахыг хүсвэл доорх зурган холбоос дээр дарна уу


 

Сэтгэгдэл үлдээх