Бяслаг худалдан авахдаа анхаарах зүйлс

Бяслаг худалдан авахдаа анхаарах зүйлс

Бидний өдөр тутмын хүнсээ цуглуулдаг хүнсний зах, дэлгүүрүүдэд өөр өөрийн онцлог бүхий олон төрлийн бяслаг худалдаалагдаж байна. Гэвч хүнсний аюулгүй байдалдаа анхаарах хэрэгтэй болсон, янз бүрийн нэмэлттэй хиймэл хүнс түгээмэл болсон цаг үед бид  амьдарч байна. Эдгээрээс зөв, эрүүл хүнсээ сонгон авч хэрэглэх нь хүн бүрийн тэр тусмаа эзэгтэй таны хувьд нэн чухал асуудал болоод байгаа гэдэгт бидэнтэй санал нийлэх бизээ.

Бид танд энэ удаад хэрхэн зөв, эрүүл бяслагийг худалдан авах талаархи хэдэн зөвлөмжийг хүргэж байна.

Нэн тэргүүнд олон төрлийн, фермерүүдийн бяслаг худалдаалдаг, бяслагны талаар мэдлэг, туршлагатай  танд зөвлөж чадах ажилтан бүхий төрөлжсөн зах, дэлгүүр байвал эхлээд тийшээ очоорой. Харин тийм төрөлжсөн дэлгүүр байхгүй бол супермаркетаас бяслаг авахдаа дараах хэдэн зүйлийг анхаараарай:

Гарал үүсэл, үйлдвэрлэсэн газар орон тодорхой байх

Шинэ, өдөр тутмын, түргэн муудах хүнсэнд үйлдвэрлэсэн газар нутаг ихээхэн хамааралтай. Өдөр тутмын шинэхэн бүтээгдэхүүний хувьд  хэр холоос ирсэн байна төдий чинээ их хадгалах бодис зэрэг нэмэлтүүд орсон гэсэн үг. Иймд та эдгээр хүнсийг аль болох дотоодын үйлдвэрлэгчдээс сонгон хэрэглээрэй. Мэдээж тухайн үйлдвэрлэгч түүхий эдээ өөрсдөө бэлтгэдэг бол бүтээгдэхүүн бүр илүү найдвартай гэсэн үг.

Орц, найрлагыг заавал уншиж судлан сонголтоо хийх

Тухайн бүтээгдэхүүнд орсон орц найрлага цөөхөн байх тусам эрүүл, энгийн хүнс гэж ойлгоорой. Жишээ нь жинхэнэ бяслагт шингэн сүү, бяслагны фермент, давс зэрэг 3-4 орц л орсон байдаг.  Харин олон төрлийн нэршил, амтлагчууд, хүчлүүд, Е үсгээр эхэлсэн тоонууд бүхий нэмэлтүүд олон орох тусам танд ямар ч ашиг тусгүй зүйл болон хувирна. Хэдийгээр олон оронд нэмэлт бодисын хүний эрүүл мэндэд аюулгүй байх хэмжээг стандартчилан гаргаж үйлдвэрлэлд ашигладаг ч одоо үед  бид өдөр тутамдаа энэ бүх нэмэлт бодисуудыг тооцоолон хэрэглэж чадах эсэх нь  эргэлзээтэй  юм.

Хадгалах нөхцөл ба хугацааг харах

Хамгийн гол дүрэм- Хэтэрхий удаан хадгалах хугацаа бүхий өдөр тутмын хүнс бүү худалдан ав. Эрүүл, органик бүтээгдэхүүн нь хугацаа уртасгах нэмэлт бодис агуулдаггүй тул хадгалах хугацаа нь богино байдаг. Жишээ нь: Шинэ, нойтон бяслагны хадгалах хугацаа тэдгээрийн төрлөөс хамааран сэрүүн нөхцөлд  7-21 хоногийн дотор хэлбэлзэж байдаг. Хэрвээ та 1 жил хадгалах хугацаатай крем чийз худалдан авдаг бол одооноос нэг дүгнэлт хийгээд үзээрэй.

Эрүүл органик бяслагыг Герман технологиор Монголд үйлдвэрлэв.

Бүтээгдэхүүний танилцуулга татахыг хүсвэл доорх зурган холбоос дээр дарна уу.

Сэтгэгдэл үлдээх