ЭРҮҮЛ ҮНЭЭ = ЧАНАРТАЙ СҮҮ

Эрүүл гэдэг ганцхан үгний ард маш их зүйлс байдаг

ТАНД ДУРДАХ ЗҮЙЛС МАШ ИХ БАЙНА

Гэхдээ бид товчхон өгүүлье.

cow-house

МОНГОЛ МАЛЛАГАА

Сүүний чанар маллагаанаас шууд хамаарч байдаг. Дэлхий нийтээрээ техник, технологи дээр тулгуурласан үйлдвэрлэлрүү шилжиж буй өнөө үед органик - эрүүл хүнсний хэрэгцээ өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Харин органик бүтээгдэхүүн нь автоматчиллаас бус хүний гараас бий болдог. Иймд бид үйлдвэрлэлдээ МОНГОЛ МАЛЛАГАА буюу малчин - саальчин хүний малаа гэх сэтгэл шингэсэн фермерийн аж ахуйг давхар эрхэлдэг. Ингэснээр, сүүнийхээ хангалтыг 100% өөрсдөө бүрдүүлдэг бөгөөд чанарын хяналтыг мөн өөрсдийн эрүүл ахуйн лабораторид хийж гүйцэтгэдэг нь манай бяслагны үйлдвэрийн нэг том давуу тал юм.

ХИМИЙН НЭМЭЛТГҮЙ ОРЦ

Химийн нэмэлтгүй цэвэр байгалийн гаралтай орц, тэдгээрийн чанарын хяналт болон үйлдвэрлэлийн технологи буюу аргачлалын нийлэмжээс эцсийн бүтээгдэхүүн маань бий болдог. Органик бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн гар дээр үргэлж шинээрээ буюу үйлдвэрээс шууд хүргэгдэн очдогоороо онцлог юм.

ҮХЭР БҮРТ ЭРХ ЧӨЛӨӨ

"Үхрийн эрх чөлөө" гэхээр та магадгүй гайхаж мэднэ. Бид "эрх чөлөө" гэдэг ойлголтыг үхрийнхээ амарч, бэлчих нөхцлийг хангасан орчин, бэлчээрийн талбай, цэвэр ус, эрүүл тэжээл зэргээр тодорхойлдог. Өвчлөх, гэмтэх зэргээс урьдчилан сэргийлсэн тогтмол үзлэг, эмчилгээг мөн хийдэг. Мэдээж хэрэг энэ бүхэн дээр туршлагатай малчин, саалчид маань нэмэгдэнэ.

БЭЛЧЭЭРИЙН МАЛЛАГАА + 100% ӨВСӨН ТЭЖЭЭЛ

Таны бодож байгаа зүйл зөв. Бид өөрсдөө тэжээлээ тарьж, ургуулдаг.

Монгол орныг хэдхэн үгээр тодорхойл гэвэл цэлгэр уудам тал нутагтай нүүдэлчин ахуй-соёлын орон гэдэгтэй та санал нэгдэх байх. Тэр ч утгаараа бид мал маллах өөрийн гэсэн арвин их туршлагатай ард түмэн. Энэхүү давуу талаа бид фермерийн аж ахуйдаа шингээн хослуулж чадсанаараа маллагааны хосолмол аргачлал бүхий эрүүл, органик фермерийн үйл ажиллагааг өөрсдийн бяслагны үйлдвэртээ зориулан эрхэлж байна.

Малчин хүний малаа гэх сэтгэл, мал маллах ухаан, үнээнийхээ ааш занг гарын таван хуруу шигээ мэддэг саалчин бүсгүйн торгон мэдрэмж. Энэ бүхний нийлэмж дээр манай фермерийн өдөр тутмын үйл ажиллагаа өрнөдөг. Бидний талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл бидэнтэй холбоо барихыг хүсье. Нээлттэй байх нь бидний зарчим бөгөөд таныг хүлээн авахдаа бид таатай байх болно.