Бяслаг худалдан авахдаа анхаарах зүйлс
Бидний өдөр тутмын хүнсээ цуглуулдаг хүнсний зах, дэлгүүрүүдэд өөр өөрийн онцлог бүхий олон төрлийн бяслаг худалдаалагдаж байна. Гэвч хүнсний аюулгүй байдалдаа анхаарах хэрэгтэй болсон, янз бүрийн нэмэлттэй хиймэл хүнс түгээмэл болсон цаг үед бид амьдарч байна. Эдгээрээс зөв, эрүүл хүнсээ сонгон авч хэрэглэх нь хүн бүрийн тэр тусмаа эзэгтэй таны хувьд нэн чухал асуудал болоод байгаа гэдэгт бидэнтэй санал нийлэх бизээ.