Бяслагтай аяганы зоог
Хэрвээ та бяслаганд дурлагсадын нэг бол энэхүү амархан бөгөөд амттай аяганы хоолнуудыг хийгээд үзээрэй.
Хэрвээ та бяслаганд дурлагсадын нэг бол энэхүү амархан бөгөөд амттай аяганы хоолнуудыг хийгээд үзээрэй.
Бидний өдөр тутмын хүнсээ цуглуулдаг хүнсний зах, дэлгүүрүүдэд өөр өөрийн онцлог бүхий олон төрлийн бяслаг худалдаалагдаж байна. Гэвч хүнсний аюулгүй байдалдаа анхаарах хэрэгтэй болсон, янз бүрийн нэмэлттэй хиймэл хүнс түгээмэл болсон цаг үед бид амьдарч байна. Эдгээрээс зөв, эрүүл хүнсээ сонгон авч хэрэглэх нь хүн бүрийн тэр тусмаа эзэгтэй таны хувьд нэн чухал асуудал болоод байгаа гэдэгт бидэнтэй санал нийлэх бизээ.
Өдөр тутмын хоол хүнсэнд зайлшгүй багтах шаардлагатай хүнс бол “бяслаг” юм. Бяслаг хэмээх тэжээллэг сүүн бүтээгдэхүүн нь амт, үнэр, шинж чанараараа ямагт хүмүүсийг өөртөө татан дурлуулсаар ирсэн билээ. Дараах нийтлэлээр Европт олон зуун жилийн хэрэглээ болсоор ирсэн уг органик хүнсэнд агуулагдах ашиг шимийг түлхүү дурдахаар шийдлээ.