АМТАТ БЯСЛАГТАЙ ОРОЙН ХООЛНЫ ЖОР

АМТАТ БЯСЛАГТАЙ ОРОЙН ХООЛНЫ ЖОР

ИТАЛИ КАРБОНАРА 

Итали гэхээр юуны түрүүнд танд паста бодогддог болов уу? Хийхэд амар бөгөөд энгийн гар доорх зүйлсээр хийж болох амтат оройн хоол юм.

Бяслагтай Итали карбонараг хэрхэн хийх жорыг та бүхэндээ хүргэж байна.

Орц:

  • 400 гр Спагеттины гоймон
  • 150 гр жижигхэн дөрвөлжилж хэрчсэн гахайн мах /гахайн махан хиамаар орлуулж болно/
  • 100 гр үрсэн бяслаг / Хатуу бяслаг болон, Моцеррелла /
  • 2 хоолны халбага оливийн тос
  • 3 өндөгний шар+1 бүтэн өндөг
  • 80 мл цагаан дарс
  • 1 жижиг сонгино /хэрчсэн/
  • 5 гр нунтаг перц
  • Давс

/ Хооллох хүний тоо 3-4 /

Нэмэлт орц: 
Цагаан дарс /хийхгүй ч байсан болно

Зааварчилгаа:
– Гоймонгоо давстай усанд зааврын дагуу чанаад үл ялиг устай шүүнэ.
-Гахайн махаа жижиглэж хэрчинэ.
-3 өндөгний шар, нэг бүтэн өндгөө саванд хийж сайн хутгаад, дээр нь сайн үрсэн бяслагныхаа 3/4-ыг хийж үл ялиг өтгөртөл нь хутгана.
-Дээр нь нунтаг перцээ хийж ахин хутгаарай.
-Оливийн тосоо хайруулын тавганд хийж сайтар халаагаад гахайн махаа хийж борлотол нь шарна.
-Гахайн махаа тусад нь саванд хийж тавиад, хайруулын тавган дээрээ сонгиноо хийж 5 минут хуураад цагаан дарсаа хийнэ. Тэгээд сонгиноо шаргал өнгөтэй болтол нь дахин хуурна.
-Гахайн махаа шаргалтсан сонгино дээрээ хийж холиод бэлэн болсон спаггетины гоймон дээрээ хийж хутгаад, бяслаг, өндөгтэй холимогоо хийж зөөлөн гал дээр 5 минут орчим жигнэнэ.
-Бэлэн болсон карбонарагаа тавгалаад дээр нь үлдсэн бяслагаа цацаарай.

ЛАЗАНЬЯ

Лазанья нь өргөн туузан гоймон дунд хавчуулсан төрөл бүрийн шанзан давхаргаас тогтох амтлаг соус бүхий Италийн уламжлалт хоол юм. Лазанья гэдэг нь анхандаа хоол хийдэг тогоог хэлдэг байсан ч яваандаа тухайн хоолыг нэрлэдэг болсон байна.

Орц: / Хооллох хүний тоо 4-6 /

Махан сүмс бэлтгэхэд:

  • 8-12 ш, лазаны хавтгай гоймон/ Хэт зузаан бол урьдчилж 8 минут орчим чанаж зөөлрүүлсэн байх
  • 400 гр татсан үхрийн мах /Үүнээс 200гр нь гахайн татсан мах байж болно.
  • 1 ш бөөрөнхий сонгино
  • 3 ш улаан лооль
  • чимх давс, перц,
  • 4 хх улаан лоолийн өтгөрүүүлсэн сүмс
  • Хатаасан базилик эсвэл нунтаг
  • 2хх оливын тос
  • 25гр цөцгийн тос
  • 100гр хэрчсэн утсан гахайн мах
  • 1ш жижиглэж хэрчсэн лууван
  • 200 мл. ногооны тунгалаг шөл
  • 150гр улаан дарс

Цагаан сүмс бэлтгэхэд:

  • 500мл сүү
  • 40гр гурил
  • Давс, хар перц
  • 1а/халбага нунтаг задь
  • 200 гр моцарелла \томоор үрсэн\
  • 100 гр. үрсэн хатуу бяслаг \шинэвтэр бяслаг байна\
  • 20гр давсгүй цөцгийн тос

Хийх арга:

Махан сүмс хийх жор

  1. Сонгиноо жижиг хэрчиж луувантай хамт оливын тос, маслондоо шарна. Үүн дээр утсан мах, татсан мах, давс, перцээ хийж боролтол хуурна. Энэ үед улаан дарс нэмж болох ба эсвэл шууд улаан лоолийн өтгөрүүлсэн шүүсээ бага зэрэг шөлөөр шингэлэн нэмнэ.
  2. Улаан лоолийг  жижиг хэрчиж махан дээрээ нэмж хийгээд зөөлөн гал дээр 2 цаг орчим буцалгаж өтгөрүүлээд махан сүмс бэлэн болно. Өтгөрүүлэх үед байнга шалгаж шөлийг бага багаар нэмнэ.

Цагаан сүмс хийх жор

  1. Зөөлөн гал дээр цөцгийн тосоо хайлуулаад гурилаа нэмж төмөр сараалжин хутгуураар сайтар хутган хуурна.
  2. Галаа багасгаад сүүгээ 50, 50 гр-аар хийж сайтар хутгасаар жигд шингэн болгоно.
  3. Галыг бага зэрэг нэмж тасралтгүй хутган өтгөрүүлж 15 минут орчим буцалгаад үрсэн моцарелла, 100гр хатуу бяслагийг бага, багаар хийж хутган давс, хар перц, нунтаг задийг хийгээд гаргахад бяслагтай амтат цагаан сүмс бэлэн болно.

Үндсэн хоол хийх арга:

  1. Шарах тавгандаа махан сүмс, лазаны гоймон болон цагаан сүмс,  үрсэн хатуу бяслаг гэх мэтээр ээлжлэн давхарлаж үе үүсгэн хийх ба хамгийн дээд талын үе нь мах байна.
  2. Үүн дээрээ цагаан сүмс нэмж хийгээд дээрээс нь үрсэн хатуу бяслагаа цацаад 180-200градусын халаасан шарах шүүгээнд 30-40 мин болгоно.

Ингээд  амттай сайхан лазанья маань бэлэн боллоо. Сайхан хооллоорой.

ЗӨӨЛӨН БЯСЛАГТАЙ БУУЦАЙН ЗУУШ

Орц:

  • Бууцай / монгол 280 грамм /
  • Чанасан хүрэн манжин 250 грамм
  • Оливын тос
  • Нимбэгний шүүс
  • Бяслаг / Зөөлөн  200 грамм /
  • Самар / 150 грамм хушга /
  • Перец
  • Давс

/хооллох хүний тоо 3-4/

Эзэгтэй танд зориулж эрүүл, амин дэмээр баялаг зууш хийх жорыг хүргэж байна. Энэхүү амтат зууш таны цагийг хөнгөвчилөхөөс гадна арьс болон ходоод гэдэсний үйл ажиллагаанд эерэг сайн нөлөөтэй.

Хийх арга:

Бууцайгаа угааж цэвэрлээд том саванд хийж бэлтгэнэ. Чанасан хүрэн манжинг шоо дөрвөлжин хэрчиж, бэлдсэн бууцай дээр нэмж хийгээд оливын тосооо жигд тартал нь сайтар хутгаарай. Зөөлөн бяслагийг мөн адил шоо хэлбэртэй хэрчиж савандаа нэмээд хушга, нимбэгний шүүс  болон давс перцээр өөрийн амталгаандаа тааруулан амтлаарай.

Ингээд амттай эрүүл зууш маань бэлэн боллоо. Амтархан зооглоорой.

Файн чийз компанийн Герман технологиор Монголд үйлдвэрлэж буй эрүүл, органик бяслагийн танилцуулгыг зурган холбоос дээр дарж татаж авна уу.

Сэтгэгдэл үлдээх