Хэрхэн бяслагны цуглуулга бэлдэх вэ?

Хэрхэн бяслагны цуглуулга бэлдэх вэ?

Үдэшлэгийн ширээний гол баатар нь бяслаг байвал ямар вэ? Хааяа ч гэсэн шинэ зүйлийг туршиж  үзэх хэрэгтэй шүү дээ. Ингээд энэ удаагийн нийтлэлээр “Бяслагны цуглуулга” хийх талаар хүргэж байна. Гэхдээ бяслагаа сонгохдоо доорхи зөвлөгөөг дагаарай. Хэрвээ танд бяслагны тухай илүү их мэдээлэл хэрэгтэй байвал бидний бичсэн өмнөх нийтлэлүүдтэй танилцахыг зөвлөж байн

1. Цуглуулгад орох материалаа бэлдэх

  • 4-5 төрлийн бяслаг
  • 1-2 төрлийн самар
  • Жимс /усан үзэм, лийр, алим/
  • Хатаасан жимс
  • Нимгэн, шаржигнасан печень
  • Франц талх
  • Жимсний чанамал
  • Гахайн утсан мах
  • Салями
  • Чимэглэл /розмарин эсвэл ганга/

2. Бяслагаа хэрхэн зүсэх вэ?

 

3.Хэрхэн өрөх вэ?

Заавал зориулалтын модон тавиур гэлтгүй энгийн хоолны таваг байсан ч зөв өрч чадвал тун дажгүй харагдах болно. Эхлээд бяслагуудаа хооронд нь зайтай байхаар зөв байрлалд тавиарай. Тавцныхаа голд жимс, шаржигнасан нимгэн печень гэх мэт хачраасаа байрлуулбал тун аятайхан харагдах болно. Харин гахайн утсан мах, салями гэх мэт хүнд хачруудаа нимгэн хэрчиж зах хэсэгт байрлуулбал зүгээр. Хамгийн сүүлд розмарин, ганга гэх мэт чимэглэл зүйлсээ донжийн олоод тавьчхад л үдэшлэгийн ширээ бэлэн болох нь тэр.  Жишээ зурган дээрээс өрөлтийн санаа аваарай.

 

4.Вино ба бяслаг

Мэдээж бяслагийн цуглуулгыг виногүй төсөөлөх аргагүй.

Бяслагны төрөлТохирох вино
Зөөлөн бяслагСпарклинг вино, Шардоне, Совиньон бланк
Хагас зөөлөн бяслагКабернет Совиньон ШардонеПинот Нойр, Спарклинг вино
Хатуу бяслагШиразМерлот
Хагас хатууСпарклин вино, МерлотШиразШардоне
  
  

Сэтгэгдэл үлдээх