Бяслагтай аяганы зоог

Бяслагтай аяганы зоог

Хэрвээ та бяслаганд дурлагсадын нэг бол энэхүү амархан бөгөөд амттай аяганы хоолнуудыг хийгээд үзээрэй. Аяган хоолийг хийхэд дуков, плитка байтугай тусгай хоолны сав ч хэрэггүй танд зөвхөн богино долгионы зуух, халааж болох шаазан аяга, хоолны орц найрлагууд зэрэг л хэрэгтэй. Мөн тухайн хоолыг хийх хугацаа нь ердөө л 6-10 мин учир яарсан эсвэл залхуу хүрсэн үедээ хийж идэхэд төгс тохиромжтой юм шүү. За ингээд танд амжилт хүсье.

Аяганы лазанья

Амтат лазанья-г 11 минутын дотор хийж сурцгаая. Энэхүү хоолыг хийхэд аль болох том шаазан аягыг ашиглах хэрэгтэй. Учир нь зарим тохиолдолд аяган дотор орц найрлагууд нийлж буцлахад хальж урсах магадлалтай.

Бяслагтай лазанья

Заавар

1. Эхлээд лазаньягийн гоймонгоо хугалж буцалсан халуун усыг дээрээс нь хийж оливийн тосоо нэмэж хутгана. Оливийн тос нь лазаньягын гурилууд хоорондоо наалдхаас сэргийлдэг юм. Үүний дараагаар аягатай гоймонгоо 3-4 мин турш богино долгионы зуухандаа  хийнэ.
2. Гоймонгоо болгосны дараагаар усыг нь асгаж өөр саванд түр хийж үлдээгээд аяганы доод хэсэгт томатны соусыг жигд түрхэж гоймон, бууцай, зайдас, зөөлөн бяслагыг хийж хутгана. Аягаа дүүргэх хүртэл гоймонг эхлэж хийж дараагаар нь томатны соус гэх мэт орцуудыг нимгэн байрлуулан давхаргууд үүсгэх хэрэгтэй.
3. Аягаа дүүргээд хамгийн сүүлд нь үрж бэлдсэн хатуу бяслагыг дээрээс нь цацаж өгөх, мөн цөцгийтэй сонгинотой бяслагийг ч нэмж болох юм. Ингээд бэлдэцээ богино долгионы зууханд 180 градусын тохиргоонд тааруулан 3 мин болгоход л амтат лазанья бэлэн болно.

Аяганы бяслагтай будаа

Бяслагтай будаа

Заавар

1. Том аяганд агшаасан будаа, броколли, хүйтэн усаа хийж өөр нэг тавгаар дээд хэсгийн таглаж богино долгионы зуухандаа хийж 4 мин болгоно. Энэ хугацаандаа аягаа сайн харах хэрэгтэй ус нь буцлаад хальж гараад байвал 10 сек орчим таглааг нь авч нээхгүйгээр зуухаа түр зогсоогоод үргэлжлүүлж халаагаарай.
2. Бэлдэц болгосны дараагаар эрдэнэшишийн гурил, сүү, үрсэн бяслагаа  хийж хутгана. Ямар ч төрлийн бяслагийг энэхүү хоолонд хэрэглэж болно. Үүний дараагаар давсаа хийж амтлаад буцаагаад зуухандаа хийнэ. Богино долгионы зууханд 1 мин 30 секунд халаахад хангалттай. Мөн та давсалсан бэкон, хиам зэргийг жижиглэж хэрчээд орц найрлагыг өөрийнхөөрөө өөрчилж болно шүү. Богино долгионы зуух нь 180 градусын температурт байх нь илүү тохиромжтой.

Аяганы бяслагтай будаа

Аяганы пицца

Бяслагтай пицца

Заавар

1. Гурил, сода, исгэгч, давсаа аягандаа хийж хутгаад сүү болон тосоо дээрээс нь хийнэ. 2. Аягандаа гурилын зуурмагаа бэлдсний дараагаар дээр нь томатны соусаа жигд тарааж түрхэнэ.
3. Үүний дараагаар үрсэн моцарелла бяслагаа хийгээд пеперони хиам, базилаа дээрээс нь тарааж байрлуулна.
4. Богино долгионы зууханд 180 градусын температурт 1-2 минут халаасны дараагаар хөргөж иднэ.

Аяганы пицца

 

Файн чийз компанийн Герман технологиор Монголд үйлдвэрлэсэн эрүүл, органик бяслагийн танилцуулгыг зурган холбоос дээр дарж татаж авна уу.

Сэтгэгдэл үлдээх